11.00 цагаас хойш нийт 159 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Хоёрдугаар хавьтлын 1394 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Хэдийгээр та бүхэнд шинэ мэт боловч бүрэн хөл хориог дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн. Бүх хавьтлыг бүрэн тогтооход дор хаяж 14 хоног шаардлагатай. Төр засгаас авч буй бүх шийдвэр нь та бүхний эрүүл мэндийн төлөө хийж буй алхам юм шүү. ДЭМБ өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэрэгжүүлсэн бүх алхмыг сайшаан магтсан" гэлээ