Цаг үеийн мэдээ

Засгийн газар  хуралдаж хөл хориог 14 хоног сунгасантай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар бүрийн сайд нарт даалгавар өглөө. Тухайлбал, Сангийн сайдад банкны бүх төрлийн зээлийн эргэн төлөлт, түрээсийн харилцааг хойшлуулах талаар үүрэг чиглэл өгсөн юм.

Монголбанкны зүгээс өгсөн мэдээлэлд "Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбоотой  асуудлаар тодруулга, мэдээлэл өгөхөд зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа болно. Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа аж.

Тухайн арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын дэгдэлтийн хугацаа, түүний санхүүгийн салбар, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэнэ" гэсэн юм. 

Таны сурталчилгаа