Цаг үеийн мэдээ

"COVID-19" цар тахалтай холбоотойгоор ЭМЯ болон Нийслэлийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

- Амны хаалт тогтмол хэрэглэх

- Гараа ойр ойрхон угааж, ариутгах

- Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчилж, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч, шингэн зүйл зохих хэмжээгээр уух

- Гэр бүлийн гишүүн бүр тусдаа нүүр гарын алчуур, шүдний сойз, хоолны хэрэгсэл хэрэглэх

- Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулах

- Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх

- Олон нийтийн газраар бага насны хүүхэд дагуулж явахгүй байх

- Бусадтай гар барьж мэндлэх, тэвэрч үнсэх, 2 метрээс дотогш зайд харилцахгүй байх

- Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу тохойгоороо халхлах

- Амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ зэрэг эд зүйлсийн гадаргууг ариутгалын бодисоор цэвэрлэх

- Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах

- Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх.

 

Таны сурталчилгаа