Коронавируст халдвар дотоодод гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос улс орон даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Нийслэл хот болон орон нутагт орох гарах хөдөлгөөнийг хаан хатуу хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл хорио цээрийн энэ үед Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд 10 гаруй хүнийг нууцаар тээвэрлэн, аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчил өчигдөр гарсан талаар орон нутгийн khovd.mn сайт мэдээллэв.
Мэдээллийн дагуу шалгаж, иргэдийг Ховд аймгийн Дарви сумаас цагдаагийн хяналт доор Жаргалант сум руу хүргэсэн талаарх мэдээллийг Ховд аймгийн Цагдаагийн газраас өгсөн юм.
Энэ дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Жаргалант сумын Цамбагарав багийн “Цагаан уул” сувиллын газарт тухайн иргэдийг тусгаарлаж, коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авч ажиллаж байгаа аж.