Өнөөдөр буюу 11 сарын 16-ны өдөр 11:00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-Өчигдөр цахим сүлжээгээр "TESO" группын ажилтан жолооч болон түүний эхнэр /түгээгч/-ийн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан гэх мэдээлэл цахим орчинд нилээдгүй явсан. Энэ үнэн үү? гэх сэтгүүлчийн асуултанд
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "TESO группын хоёр ажилтны шинжилгээний сорьц эерэг гараагүй. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн хүн нь TESO групп-д ажилладаг. Гэвч дээрх хоёр хүн ойрын бус гуравдагч хавьтагч юм. Хэдийн тусгаарласан бөгөөд өнөөдөр шинжилгээний хариу сөрөг гарсан" гэв.