Өнөөдөр буюу 11 сарын 16-ны өдөр 11:00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-Коронавирус мал амьтнаар дамжих боломжтой юу? гэсэн сэтгүүлчийн асуултанд
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: "Европын улс орнуудад гэрийн тэжээвэр амьтнаас /муур/ хүнд халдвар тараасан тохиолдол гарсан учраас иргэд гэрийн тэжээвэр амьтнаа салхилуулахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар амьтадтайгаа алсаас харьцах, коронавирусын шинж тэмдэг илэрвэл амьтанаа тусгаарлах, амны хаалтыг сайтар зүүх хэрэгтэй байна. Гэхдээ амьтнаас хүнд дамжих тохиолдол маш цөөн учраас эрсдлээс урьдчилан сэргийлэхэд аюул гарахгүй гэж үзэж болно. Манай улсын хувьд мал амьтнаас халдвар авсан тохиолдол гараагүй" гэв.