Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэр, албаны автомашин болон хүндэтгэх шалтгаантай автомашины жолооч нар замын хөдөлгөөнд оролцож буй. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ердийн үеийнхээс багассан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

 

Тус газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд /2020.11.14-2020.11.15/ зам тээврийн ослын 63 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас нэг хүн бэртсэн бол орон нутагт нэг хүн амиа алджээ.  

Тодруулбал,

Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул сумын хоёрдугаар багт Орхимжийн булан гэх газарт Toyota-Landcruiser-80 загварын автомашин онхолдож жолооч 37 настай эрэгтэй Ц нь нас баржээ.

Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 17, орон нутагт 14 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг цагдаагийн алба хаагчид санууллаа.

Таны сурталчилгаа