Цаг үеийн мэдээ

- Энхсаран сувилалд нийт 44 хүн халдвар авсан. Яагаад энэ хүртэл арга хэмжээ аваагүй юм бэ?

- Энхсаран сувилалын тогооч цагаан хаданд очсон гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

- Эм, эмчилгээний хангамж ямар байгаа вэ? гэх сэтгүүлчийн асуултанд

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 

"Тус сувилалд 11 сарын 7-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол бүртгэгдэхэд нийт 24 хүн халдвар авсан байсан. Бид багц эмчилгээг хийсэн. Тиймээс 61 хүнийг Энхсаран сувилалаас авчирч Халдварын клиник-т тусгаарласан. Хугацаа алдаагүй. 11 сарын зургаанаас өмнөх 14 хоногт тухайн сувилалд тусгаарлагдаж байсан тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулахад 6 хүнээс халдвар илэрсэн. Байсан газруудад нь тус тус тусгаарлаж арга хэмжээг авсан. Улаанбаатар хотод байсан гурван хүнийг Халдварын клиник-д тусгаарласан бол Өмнөговь, Орхон, Сэлэнгэ-д байсан гурван жолоочийг мөн тусгаарласан. Бусад хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан" гэлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл

"Эм тарианы хангамж хангалттай байгаа. Бид 2019 оны нэгдүгээр сараас эхлэж бүх судалгааг хийсэн" гэв.

Таны сурталчилгаа