Цаг үеийн мэдээ

"Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн байгууллагын ажилчид эргүүл хяналтад ээлжээр гарч байгаа билээ.

Энэ хүрээнд аймаг, сумдын ЕБС-ын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд 3-8 цагаар эргүүл хяналтад гарч байна. “Номун далай” цогцолбор сургуулийн 170 ажилтнаас 75, “Номгон” ахлах сургуулийн 148 ажилтнаас 69, “Эрдэнэмандал”ахлах  сургуулийн  106 ажилтнаас 73, “Эрдэм” ахлах сургуулийн 100 ажилтнаас 49 нь эргүүл хяналтад ажиллаж байгаа аж.

Ингэхдээ найм хүртэлх насны хүүхэдтэй болон бусад хүндэтгэх шалтгаантай албан хаагчид мөн жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай, хөдөлмөр хөнгөвчлөх акттай хүмүүсийг чөлөөлжээ.

Таны сурталчилгаа