Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод гацаад буй орон нутгийн иргэдийг нийслэлээс гаргах шийдвэр гараагүй байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан.

Тиймээс Улаанбаатар хотод хөдөө, орон нутгаас ирээд хөл хорионд орсон иргэдийг энэ сарын 18-нд нэгдсэн журмаар хотоос гаргана гэсэн мэдээлэл тархаад буй.

УОК-ын даргын шуурхай хуралдаанаар хөдөө орон нутгийн иргэдийг гаргах шийдвэр гараагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр "Нэгдүгээр хавьтал болох дам хавьтлын бүх хүнийг шинжилгээнд хамруулсны дараа нийслэлээс гаргах талаар хэлэлцэнэ" гэв.

 

 

Таны сурталчилгаа