Улаанбаатар хот доторх замын хөдөлгөөнд оролцох автомашины тусгай зөвшөөрлийг олгох байгууллагуудын хуваарийг танилцуулж байна. Улсын онцгой комиссоос улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй. Гэхдээ албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой тусгай зөвшөөрөлтэй автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцох юм. Аль салбарт ажилладгаас хамааран тусгай зөвшөөрлөө очиж авах газруудыг нь мөн хуваарилсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.