Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Онцгой Комисс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 Онцгой Комисс "УОК-ын шийдвэрийн дагуу Дархан-Уул аймагт хөл хориог 12 сарын 1 хүртэл сунгасан. Өнөөдөр Дархан-Уул аймагт Түргэвчилсэн оношлуураар 5502 иргэнийг хамруулахад бүгд сөрөг гарсан бөгөөд 450 иргэний PCR шинжилгээний хариу мөн СӨРӨГ гарсан байна. Мөн өнөөдөр ахин 5000 шинжилгээг аймгийн иргэдээс авч дуусгахаар ажиллаж байна. Энэ нь нийт хүн амын 10 хувийг хамруулж байгаа юм. Шинжилгээний хариу СӨРӨГ гарсан гээд тайвширч болохгүй, хараа хяналтаа улам сайжруулах ёстой. Дархан-Уул аймаг халдвар тархах эрсдэл өндөр аймаг юм. Мөн ЗГ-ын шийдвэрийн дагуу нийт 1470 айлд хүнсний тусламж үзүүлнэ" гэв.

Таны сурталчилгаа