УОК-ын даргын шуурхай хуралдаан болж өндөрлөлөө.
Шуурхай хуралдаанаар
- Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг ПСР болон сорьцын шинжилгээ давтан хийхэд хариу сөрөг гарч халдвар илрээгүй.
- Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан бөгөөд ПСР-аар нягталж байна.
- Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй.
- УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулав.
- Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын хэрэгжилт явцтай танилцлаа.
- Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцсан гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Мөн өөцийн махыг худалдаанд гаргасантай холбоотой зохион байгуулалтад гарч буй асуудлыг цэгцлэх, хүнсний дэлгүүрүүдээр түгээх асуудлаар үүрэг даалгавар өгсөн байна.
Автомашины ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-ыг хуурамчаар үйлдсэн тул түр зогсоосон, ЭНХСАРАН сувилалд тусгаарлагдаж байсан 81 хүн, үйлчилж байсан 17 ажилтныг зохион байгуулалттайгаар ХӨСҮТ-рүү шилжүүлсэн гэдгийг онцолсон юм.