Цаг үеийн мэдээ

Хэдхэн цагийн дараа "Кодокан" ордонд нэгэн сонирхолтой халз барилдаан зохион байгуулагдах гэж байна. 

Учир нь гэвээс Японы жүдо бөхийн Токиогийн олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жингээс бусад жинд тамирчдын нэрс тодроод байгаа. Энэ жинд  2019 оны дэлхийн аварга Жоширо Марүяама, 2017, 2018 оны дэлхийн аварга Хифүми Абэ хоёр халз барилдаан хийж, ялсан нь олимпийн багт багтаж Олимпод эх орноо төлөөлөн барилдах юм. 

Эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд Японы олимпийн шигшээ багт багтахын төлөөх өрсөлдөөнд эхлээд Абэ тэргүүлж эхэлсэн. 2017, 2018 онд дэлхийд хоёр түрүүлсэн. Гадаадын тэмцээнд 34 дараалан давсан зэрэг 2016 оны олимпийн наадмаас хойш энэ жингийн лидер гэдгээ харуулж байсан юм. Харин Марүяма 2018 оны наймдугаар сард Азийн наадамд түрүүлж чадалгүй, нэг хэсэг өрсөлдөөнөөс хасагдсан ч дараа нь дараалан ялж эхэлсэн. 2019 онд ДАШТ-д анх оролцохдоо дэлхийн аварга болсон. Марүяма ийнхүү тэргүүлж эхэлсэн ч Абэ Их Дуулгад дараалан түрүүлснээр хэн хэнийх нь барилдааны харьцаа 2-2 болон тэнцсэн юм.

Хоёр тамирчны халз барилдааныг Токио хотын Кодоканд ордноос  “Токио ТВ” телевиз шууд дамжуулж юүтүүб хуудсаар мөн шууд дамжуулах тул манай бөх сонирхогчид үзэх боломжтой.

Тус телевиз15:00 – 16:15 цагийн хооронд шууд нэвтрүүлэг хийх юм.

Барилдааныг шууд дамжуулах линк : 

https://www.youtube.com/watch?v=YVjD1g-T1_A&feature=youtu.be

Таны сурталчилгаа