“The MongolZ” баг Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ
Монголын электрон спортын түүхэнд шинэ хуудсыг нээж, “The MongolZ” баг Монгол Улсын үндэсний шигшээ багийн албан ёсны бүрэлдэхүүнд нэгдлээ.
Засгийн газрын дэмжлэг
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар “The MongolZ” баг болон электрон спортын салбарт иж бүрэн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Электрон спорт нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “Ханжоу 2022” зуны Азийн 19 дүгээр наадамд албан ёсоор багтаж, 2026 онд Япон Улсад болох “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд **8 төрлөөр** хөтөлбөрт ороод байна.
Амжилт, үнэлгээ
The MongolZ баг сүүлийн жилүүдэд Азийн “Counter-Strike 2” төрлийн бүхий л рекордуудыг эвдэж, дэлхийн чансааны 3 дугаарт эрэмбэлэгдэж байна. Тэд эх орныхоо нэрийг олон улсын тавцанд дуурсган, түүх бүтээсээр байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газар цаашид электрон спортын төрөл, тамирчдын бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Ойрын төлөвлөгөө
The MongolZ баг тун удахгүй эх орноосоо мордож, “ESL Pro League Season 21” болон Швед, Дани, АНУ, Австрали, Румын зэрэг улсуудад зохион байгуулагдах дэлхийн чансаа өндөртэй тэмцээнүүдэд өрсөлдөх гэж байна. Тамирчдад амжилт хүсье!
Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: [email protected]
2025-03-03
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00