Цаг үеийн мэдээ

Сар шинийн баярын үеийн аюулгүй байдлыг хангахаар цагдаа, дотоодын цэрэг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2025 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна.

Эргүүл, хяналт, зохицуулалт

Сар шинийн баярын өдрүүдэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний хэвийн байдлыг хангах зорилгоор 5416 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тэд явган болон авто эргүүл хийж, гудамж, авто замын хөдөлгөөнд зохицуулалт, хяналт шалгалт явуулж байгаа бөгөөд нийт 614 цэгт 1810 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Иргэдийн анхааралд

Хууль сахиулах байгууллагууд сар шинийн баярын өдрүүдэд аюулгүй, амгалан тайван орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа тул иргэд хууль, дүрэм журмыг мөрдөн, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Баярын өдрүүдийг тайван, эрсдэлгүй өнгөрүүлэхийн тулд иргэдийг хяналт, зохицуулалтын ажилд хамтран оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Таны сурталчилгаа