Өнөөдрийн гал гарсан халуун тоглолтын хамгийн онцлох нь Bucks vs Boston байлаа. Тоглолтын эхнээс хоёр баг өгөө аваатай онооны зөрүү дээр доор байсан ч эцсийн мөчид 0.4 сек үлдээж Tatum хожлын шидэлт хийж багаа шинэ улирлыг нь ялалтаар эхлүүллээ. Харин Грек "мангас" Яннис торгуулийн шидэлтээ алдсанаар тэнцүүлэх боломжоо алдаж ялагдал хүлээж бас нэгэн "гунигтай" үдшийг өнгөрөөх талаар спортын сэтгүүлчид онцлов. Гэхдээ улирал дөнгөж эхэлж байна.
Эх сурвалж: BF