Халдварын нөхцөл байдал тооцоолсноос хүндэрч байгаа тул, тэд лигийг 7-14 хоногийн түр зогсолт хийх эсэх талаар хуралдаж байна. АНУ-ын нөхцөл байдал тооцоолж байснаас хүндэрсэн, одоогоор 3 тоглолт хойшлогдоод байгаа бөгөөд олон тоглогчдоос халдвар илэрч, түүний дагаад олон тоглогчид хөл хорионд тусгаарлагдаж, энэ нь эргээд үзэлт болон бусад тоглогчдын гэмтэх магадлалыг нэмэх зэрэг аюулууд бодитоор бий болж эхэлсэн. Тийм учраас энэ удаагийн хурлаар цаашид лигийг үргэлжлүүлэх эсэх, хэрэв үргэлжлүүлвэл ямар байдлаар явуулах, эсвэл ямар хугацаанд зогсоох зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Лигийн удирдлагуудын зүгээс түр зогсолт хийхийг хүсэхгүй байгаа ч санал гарч ирсэн учраас хурлаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна.