Цаг үеийн мэдээ

Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос хоёр өдөр бөхийн галуудаар явж мэдээлэл, танилцуулга хийлээ. Үндэсний бөхийн салбар хорооны гишүүд дөрвөн хэсэгт хуваагдан бөхийн галуудад ажиллалаа. 

Бөхийн салбар хорооноос 

1. Баяр наадмын тухай хуулийн ерөнхий болон бөхтэй холбоотой өөрчлөлт орсон заалтуудыг танилцуулах, 

2. Засгийн газраар батлагдсан "ҮИБНаадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулах, 

3. Допингийн талаарх мэдээлэл, шинэчлэгдсэн хориотой эм бэлдмэлийн жагсаалтын тухай танилцуулах болон танилцуулга тараах, 

4. Допингийн шинжилгээ авах шинэчилсэн журмыг танилцуулах, 

5. ЦЕГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс танилцуулга тус тус хүргэлээ. 

Галуудад ажилласан бөхийн салбар хорооны гишүүдээс багш дасгалжуулагч, бөхчүүд аймгуудын наадмын бүртгэлийг нээлттэй хийх, аймгийн наадмаас допингийн шинжилгээ авах, МҮБХ-ноос аймгийн наадмын бүртгэлд хяналт тавьж ажиллах, удаа дараа бүртгэл, эрэмбийн зөрчил гаргаж ажилладаг нэр бүхий дүүрэг, аймгуудын бөхийн барилдаан зохион байгуулах комисст Үндэсний бөхийн комисс ба МҮБХ удирдамж, чиглэл өгч ажиллах саналуудыг хамгийн ихээр тавьж байлаа. 

Эдгээр асуудлуудын дагуу Үндэсний бөхийн салбар комисс, МҮБХ аймаг сумын баяр наадмын комисс, ЗДТГ, бусад байгууллагуудад дээрх саналуудыг хэрэгжүүлэн хамтран ажиллах талаар хандаж ажиллахаар боллоо. 

Таны сурталчилгаа