Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг алдар гавьяат Уран зохиолч, Хувьсгалт хэвлэл, утга зохиол, судлал шүүмжлэл, урлагийн нэрт зүтгэлтэн С.Буяннэмэх нь сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийн үндэслэгчдийн нэг бөгөөд 10 гаруй дуу, 100-гаад шүлэг, олон арван өгүүллэг, найруулал, тэмдэглэл, нийтлэл, хүүхдийн зохиол 20 гаруй жүжгийн зохиол, утга зохиолын онол, шүүмж судлалын олон нийтлэл бичиж, ирээдүй хойч бидэнд үлдээж эдүгээ алдар гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн түүхт ой тохиож байна.
Ийнхүү баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Төгөлдөр Буяннэмэх ТББ-ын тэргүүн, Буяннэмэх судлаач Л.Амаржаргал, МЗЭ-ийн дэд дарга, Нацагдорж, Буяннэмэх шагналтан сэтгүүлч, яруу найрагч П.Нямлхагва, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сангийн захирал сурган хүмүүжүүлэх ухааны доктор А.Нансалмаа болон харьяа байгууллагын удирдлагууд С.Буяннэмэх зохиолчийн төрөл төрөгсдийн төлөөлөл, зохиолч, яруу найрагчид оролцлоо.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буйд мөн их зохиолчийг алдаршуулах, түүний амьдрал уран бүтээлийг сурталчлах таниулах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст талархал илэрхийлэн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Төв номын сангийн дарга А.Нансалмаа, Дэлгэрхангай сумын номын санч С.Нармандах, Эрдмийн далай цогцолбор сургуулийн номын санч Б.Хандмаа, “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын тэргүүн Л.Амаржаргал, Засаг даргын “Жуух бичиг”-ээр Төв номын сангийн нярав, харуул хамгаалалтын ажилтан Ч.Одбаяр, Адаацаг сумын номын санч О.Тэгшжаргал, Сайхан-Овоо сумын ЕБС-ийн номын санч Б.Алтантогос нарыг мөн Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч П.Нямлхагва, БШУ-ны доктор зохиолч, судлаач, яруу найрагч Г.Бямбажав, Дэрэн сумын номын санч Ч.Алтантуяа, Дэлгэрцогт сумын номын санч С.Оюунтуяа нарыг Дундговь аймгийн 80 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.
Мөн энэ үеэр Соёлын яамны “Жуух бичиг”-ээр Сайхан-Овоо сумын нийтийн номын сангийн номын санч Д.Навчаа шагнагдлаа.