Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны дөрөв дэх өдрийн барилдаанд Өмнөговь, Баянхонгор аймгууд учраа тааран өрсөлдлөө. 

Баянхонгор аймгийн баг 19:6-аар илт давуу ялалт байгуулж, шигшээ наймд шалгарч, шагналын 5.000.000 төгрөгөө гардсан юм. Тус багт улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү /1/, улсын начин Д.Цэрэнтогтох /4/, улсын начин Э.Батмагнай /5/, аймгийн арслан Б.Бат-Орших /4/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/, сэлгээгээр орж барилдсан цэргийн арслан Г.Жамбалдорж /2/ даваа авсан бол Өмнөговь аймгийн багаас улсын заан Ц.Одбаяр /0/, улсын начин Ш.Дарханбат /0/, улсын начин Б.Мижидсүрэн /0/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /1/, аймгийн арслан М.Буяндэлгэр /3/, аймгийн заан Б.Баянсүх /2/ даваа авцгаалаа. Маргааш орой 19:00 цагаас Баянзүрх дүүргийн баг Завхан аймгийн багтай барилдана. 

Таны сурталчилгаа