Цаг үеийн мэдээ

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой угаартах буюу нүүрсхүчлийн дутуу ислийн хийн хордлогын тохиолдол ихэсдэг. Угаартах гэдэг нь нүүрсхүчлийн дутуу ислийн хийнээс үүссэн хордлого бөгөөд хөнгөн, хүнд хэлбэрээр илэрдэг. 

Үгаартсан хүнд анхны тусламж үзүүлэх зөвлөгөөг хүргэж байна.

Угаарын хий гэж юу вэ?

Зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал CO2-ын оронд CO үүсдэг. Энэ нь угаарийн хий буюу өнгөгүй, үнэргүй, гэхдээ үхлийн аюултай хорт хий юм.  Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг байна. Тэр үед яндангийн таталт сайн байх хэрэгтэй. Учир нь яндангийн таталт сайн байвал хорт хий гадаад орчиндоо цацагдаад сарнидаг, харин таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдлийг бий болгодог байна.