Өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж, ард иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт доройтон, эрх баригчдын үйлдэж буй нүүрсний хулгай, авилга, албан тушаалын гэмт хэрэг эрээ цээрээ алдаж, нийгэмд шударга бус явдал газар авч, нэг намын дарангуйлал руу гулсан орж буй энэ хүнд цаг үед Улс орны тусгаар тогтнол, ард түмний эрх ашгийг хамгаалах улс төрийн томоохон хүчний хувьд Ардчилсан нам нь сөрөг хүчний дуу хоолой, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх нь туйлын чухал байгааг бид гүнээ ухамсарлан дотоод үл ойлголцлоо орхин идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлж энэхүү “Ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж байна.
НЭГ. Ардчилсан намын үзэл бармтлал, үнэт зүйл дээрээ тулгуурласан хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө 2024 оны бүх шатны сонгуульд эв нэгдлээ бэхжүүлэн нэг баг болж нэгдэн оролцоно.
ХОЁР. Намын эв нэгдлийг бататгахын төлөө Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа харилцан зөвшилцөж хамтран ажиллана.
ГУРАВ. Энэхүү Санамж бичигт талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Талууд зөвшилцсөнөөр энэхүү Санамж бичигт өөрчлөлт оруулж болно.