Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Нарангийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 30 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т Зам тээврийн осол болж жолооч нь автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 1 сарын 6-ны өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан Фав загварын ачааны автомашины чиргүүлийн ар талаас, Хондо Инсайд загварын суудлын автомашин мөргөж иргэн Д /36 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсныг 7 минут ажиллаж цогцсыг гарган, Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн байна.