Цаг үеийн мэдээ

Хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэсний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчилах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол үндэсний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгын хүрээнд Хүүхдийн урлагийн “Яргуй” наадмыг жил бүр зохион байгуулдаг билээ. 

Энэ жилийн Яргуй наадам нь Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж төрөл, ангилалаа нэмж, цар хүрээгээ тэлсэн бөгөөд урлагийн 6 төрөлд 26 сумын 840 авъяаслаг хүүхэд, багачууд өрсөлдөж байна.  

Урлагийн наадам 2 өдрийн туршид Монгол Туургатан театрт явагдаж маргааш шилдгүүдээ тодруулна.