УИХ-аас хуульчилсан Үндэсний бичиг соёл, номын баяр өчигдрөөс /2023.09.15/ эхлэн даваа гарагийг дуустал үргэлжилнэ. Номын баяр жил ирэх тусам өнгө зүсээ нэмж, олон шинэ бүтээлүүд дэлгэгдэн залуучуудын оролцоо ч сайжирч байгаа нь талархууштай. Энэ удаагийн номын баярт БНХАУ-ын алдарт пост модернист зохиолч Үй Хуа урилгаар оролцож байгаа нь бас нэгэн онцлох үйл явдал болж байна.