Төв аймгийн Баянцагаан суманд "Монгол Чех металл" ХХК-ийн Жоншны баяжмалын үйлдвэр 9 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалт орлоо.
Энэхүү үйлдвэр нь аймгийн ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх томоохон зорилт, бодлогод нийцсэн 200-гаад ажлын байр бий болгон орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм.
Энэхүү баяжуулах үйлдвэр нь байгаль орчны бохирдлыг багасгах зорилгоор өмнөх жилүүдийн үйл ажиллагаанаас хаягдсан бага агуулгатай хүдрийг шинээр олборлосон хүдэртэй хольж баяжуулан 97 хувиас дээш CaF2-ын өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэх аж.
Мөн баяжмал болон хаягдлыг усгүйжүүлэх дэвшилтэт техник технологи нэвтрүүлж усны эргэлтийг түргэсгэснээр эргүүлэн ашиглах усны хэмжээг нэмэгдүүлж, цэвэр усны хэрэглээг багасгах юм.
Түүнчлэн баяжуулах үйлдвэрт түгээмэл хэрэглэж ирсэн хаягдлын далангийн системийг өөрчилж байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьсон бөгөөд үйлдвэрт хэрэглэсэн усныхаа 86 хувийг эргүүлэн ашиглахаараа онцлогтой.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2023 оны 9 сарын байдлаар 176.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 88.7 хувиар өсөөд байна. Боловсруулах салбарын үйлдвэрлэл /уул уурхайгүй дүн/ 107,3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 6,8 дахин өсжээ.
Казер
2024-01-31
Лавлах утас хэд бол
Казер
2024-01-31
Лавлах утас хэд бол