Цаг үеийн мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд төрөлжсөн нарийн мэргэшлээр суралцагсдын төгсөлтийн шалгалтыг энэ сарын 10-13-ны хооронд зохион байгууллаа. 

2023 оны хичээлийн жилд төрөлжсөн нарийн мэргэшлийн “Яс, үений мэс засал судлал”, “Түлэнхий, хөлдөлт судлал”, “Хүүхдийн гэмтэл согог судлал”, “Гавал тархины гэмтэл судлал”, “Гар сарвуу, бичил мэс засал судлал” зэрэг чиглэлээр Говь-Алтай, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай, Дундговь аймаг болон Хан-Уул дүүргээс нийт 14 эмч, мэргэжилтэн суралцжээ. 

Үүнээс 13 нь онол, дадлагын шалгалтаа амжилттай өгчээ. 

Таны сурталчилгаа