Улаанбаатар хотын түгжрэлийн ачааллыг бууруулах ажлын хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжихээр болсон.
Уг төслийн хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна. Дөрвөн эгнээтэй, 5 метр өндөртэй хийгдэж байгаа учир нийтийн тээвэр болон ачааны автомашин нэвтрэх бүрэн боломжтой. Мөн борооны болон гадаргын ус зайлуулах помпын насос хийгдэнэ.
Тус нүхэн гарц ирэх оны дөрөвдүгээр сарын эхээр үргэлжлүүлэн, хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэгт:
- Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц,
- Геологийн төв лабораторийн уулзвар хэсгүүд дээр төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц хийгдэж байна.