-ШҮҮГЧ, ДАСГАЛЖУУЛАГЧДЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ-
Монголын Жүдо бөхийн холбооноос дасгалжуулагч, шүүгчдийн сургалт семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ онд дүрмийн шинэчлэл хийгдсэн. Энэ талаар ОУ-ын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, А зэрэглэлийн шүүгч М.Бөхбат, А зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг, Г.Нямцогт нар сургалтыг удирдан явуулж байна.
Улаанбаатар хот 2024 оны 2 сарын 24