Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 2024 оны 8 дугаар сарын 30-ээс 9 сарын 1-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Төв талбайд 3 хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээнд оролцохоор БНСУ-ын Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох 25 компани хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хоол хүнс, Гоо сайхны үйлчилгээ эрхлэгч нийт 58 аж ахуй нэгж байгууллага оролцож үйлчилгээ үзүүлнэ.  

Энэ үеэр Солонгосоос хүрэлцэн ирсэн “Юн Мён Хва” Солонгос үндэсний бүжгийн хамтлаг, "НУМҮРИ" амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд Солонгос ардын урлагийн тоглолт, Электрик үндэсний хөгжмийн тоглолт, Жинду бөмбөрт бүжиг, Таеквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүд болох юм. Түүнчлэн  

        · Солонгос үндэсний бүжиг, таеквондогийн хамтарсан тоглолт

        · K-POP бүжгийн тоглолт

        · Гудамжны бүжгийн үзүүлбэр

        · “OPEN MIC” тэмцээн

        · Хурдан идэх тэмцээн зэрэг арга  хэмжээнүүд зохион байгуулагдана.

Ташрамд сонирхуулахад зохион байгуулагчдын зүгээс энд хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас K-POP концертын тасалбар болон БНСУ-руу зорчих хоёр талын тийзийн сугалааны тохирлын азтан тодруулахаар төлөвлөж байна.

Таны сурталчилгаа