Цаг үеийн мэдээ

Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж байна. Энэ хүрээнд БЗД-ийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа.

Тус цэцэрлэг нь хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Огторгуйн тулаа” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 

Таны сурталчилгаа