Төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангийн цахим бүртгэлд 78,461 хүүхэд бүртгэгдэхээс 73,270 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт, 2,131 хүүхэд хянагдаж байгаа төлөвт, 2,476 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт, 584 хүүхэд бүртгэхээс татгалзсан төлөвтэй байна.
2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн байдлаар:
Бүртгэх боломжтой 73,270 хүүхдээс 40,036 буюу 54,6% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу сургуульдаа бүртгэгдэн баталгаажсан;
3,150 хүүхэд буюу 4.3% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт;
30,084 хүүхэд буюу 41.1% нь эцэг эх, асран хамгаалагч нь элсэлтээ эцэслээгүй байна.