Энэ жил Дархан-Уул аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 25 мянган тонн үр тариа, 29 мянган тонн хүнсний ногоо нийт 54,7 мянган тонн ургац хураан авна. Энэ нь буудай төмс хүнсний ногооны хэрэгцээг 100% дотоодын ургацаас хангах боломжтой гэсэн үг юм.
ХХААХҮ-ийн сайд аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр 20.2 мянган га талбайд тариалахаар төлөвлөснөөс 2,8 мянган га талбайд илүү тариалалт хийжээ. Ургац тогтоолтын урьдчилсан балансаар үр тарианы 104 га, тосны ургамлын 1038 га талбай ургац алдсан дүн мэдээтэй байна.
Одоогоор төмс хүнсний ногооны хураалт 10%-тай эхэлж байна. Тооцоогоор ургац хураалтад 1500 хүн хүч шаардлагатай гэж аймгийн ХХАА-н газраас мэдээллээ.