Цаг үеийн мэдээ

Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ энэ оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  Хуулийн 25 дугаар зүйл /Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалал/ ийн хэрэгжилтийг хангах, даган гарах журмын төслийг боловсруулж, хэлэлцүүллээ.  

Засгийн газар батлах хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий “Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-ын төсөл;  

ЦХИХХ-ны, ХЗДХ-ийн, ГБХНХ-ын сайд нар хамтран батлах “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төслийг танилцуулж санал авлаа. 

Журмын төслийн хэлэлцүүлэгт ГБХНХЯ, ЦХИХХЯ, ХЗДХЯ, ХХЗХ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын төлөөлөл, хүүхдийн эрхийн улсын байцаагч нар оролцож саналаа өглөө.

Таны сурталчилгаа