Цаг үеийн мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар /2024.08.27/ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. 

Монгол улсын шинэ 30 жилийн эхлэлийг тавих мега төслүүдийг хөдөлгөж, "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд тулгуурлан боловсруулагдсан нь энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөрийн онцлог юм. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого" гэсэн үндсэн 4 чиглэлийг тодорхойлжээ.

2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт:

  гэр бүл, 

  хүүхэд, 

  эхчүүд, эмэгтэйчүүд, 

  эрэгтэйчүүд, 

  ахмад настан, 

  хөгжлийн бэрхшээлтэй хүн, 

  оюутан залуучууд, 

  хөдөлмөр эрхлэлт, 

  нийгмийн баталгаа, 

  нийгмийн үйлчилгээ, 

 шилжилт хөдөлгөөн зэрэг чиглэлд 65  зорилтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.

Таны сурталчилгаа