Цаг үеийн мэдээ

Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд 2024 онд шинээр тоологдсон булгийг хашиж, хамгаалалтад авлаа. 

Тодруулбал: Өнгөрсөн 2024 оны 05 дугаар сард Усны газар, Туул голын сав газрын захиргаа болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран туул голын ай сав дагуух усны ундраг, булаг, шанд горхинуудыг тоолох тооллого хийсэн. Тус тооллогоор Богдхан ууланд шинээр 4-5 булаг, шанд шинээр бүртгэгдсэн бөгөөд хамгаалалтын захиргаанаас шинээр бүртгэгдсэн булаг, шандыг хамгаалах ажлыг үе шаттай эхлүүлээд байна. 

Тус Чулуутын аманд шинээр бүртгэгдэн булгийг “Даяанчийн булаг” гэдэг нэртэй бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагаас усны дээж авч шинжлэх ажил хийгдэж байна. 

Таны сурталчилгаа