Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт ирэх есдүгээр зохион байгуулахтай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байгууллагын анги, салбарын ахлагч бүрэлдэхүүний дунд “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд харьяа, анги, салбаруудын 11 байгууллагын 15 бүтээл ирснээс НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Г.Өсөхбаяр ахлагчтай багийн “Автомашин зөөвөрлөгч” бүтээл тэргүүллээ.
Харин дэд байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Дөлгөөн, ахлах ахлагч Б.Наранбаатар нарын “Хийгээр хоолой шалгах” бүтээл, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Ц.Батхишиг нарын “Автомашины гал түймэр болон хорио цээрийн дэглэмийн үед ашиглах зөөврийн хошуу” бүтээл шалгарсан юм.
“Автомашин зөөвөрлөгч” бүтээл нь гал түймрийн дуудлагаар түргэн шуурхай хүрэлцэн очих үед зам гарц хааж тавьсан машинуудыг минут 30 секундийн хугацаанд холдуулж, зам гарцыг чөлөөлөх үүрэгтэй. Машин зөөвөрлөгчийн нэг дугуй нь 160-200 кг буюу нийт 3 тонны даацын чадалтай. Мөн түргэн тусламж болон цагдаагийн алба хаагчид шуурхай албаны автомашинаар албан үүрэг гүйцэтгэж байх үед гудамж зам талбайг чөлөөлөхөд ч ашиглах боломжтой юм.
“Хийгээр хоолой шалгах” төхөөрөмж нь гал унтраах үйл ажиллагаанд ашиглагддаг 51, 66, 77 мм хоолойг туршин шалгах зориулалттай. Тухайн бүтээлийг ашигласнаар гал унтраах хоолойнд гарсан гэмтлийг тодорхойлох боломжтой.
“Автомашины гал түймэр болон хорио цээрийн дэглэмийн үед ашиглах зөөврийн хошуу” нь хаана ч зөөвөрлөх, гал унтраах автомашин, ариутгалын автомашин, зөөврийн мотопомптой холбон ажиллуулах боломжтой. Ариутгалын бодисыг 25-450 өнцөгтэйгөөр цацруулан өгөх зориулалттай. Автомашины доод эд ангийг таван секундэд бүрэн ариутган, халдваргүйжүүлэх боломжтой төхөөрөмж гэдгээрээ тус бүр онцлогтой юм.
жолооч
2024-08-28
ачилтынханд л битгий өгөөрөй