Цаг үеийн мэдээ

Наймдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ямар ч ажил хийсэн саад бэрхшээл багатай байна. Өнөөдөр хөрөнгө мөнгөний бага зэргийн асуудалд орсон ч маргааш орлого сайжрахыг үгүйсгэхгүй. Тиймээс жижиг асуудалд бууж өгөлгүй ирээдүйгээ төлөвлөж томоор сэтгэ. Өөрт тулгарсан асуудлаа чимээгүйхэн шиг зохицуулаарай.   

Үхэр: Буян үйлдэж хэн нэгнийг баярлуулна. Ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавь. Та бүхий л өдрийн турш бусдын төлөө сэтгэлээ зориулна. Зарим нэг шийдвэрлэх асуудлаа амжилттай зохицуулна. Ашигтай наймаа хийх, эсвэл томоохон бэлэг авах зэргээс сэтгэл ханамжаа дээшлүүлнэ. Санхүүгийн байдал тогтвортой болох хандлага байна.     

Хамтатгах: Та өөрийн тэсвэр тэвчээрээс олон зүйл шалтгаалах болохыг санаарай. Гаднын нэг буруу хандлагаас урьдчилан сэргийлэхийн тулд хянамгай байдлаа алдахгүй бай. Ойр дотнын найз нөхдийн зөвлөгөө таныг таагүй олон зүйлээс салахад тусална. Гэр бүлийн хүрээнд ярилцах нь таны зорилгыг биелэхэд сайнаар нөлөөлнө.

Мэлхий: Хувь тавилан танд олон сорилтыг илгээнэ. Өдрөөс өдөрт хуримтлагдсан өр шир, жижиг сажиг асуудлууд нэлээд овоорсон тул таны толгой дээр ачаалал үүсгэнэ. Хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцож, эе эвийг барьж цагийг үр ашигтай өнгөрүүл. Амжилтад хүрэхүйц ажлын захаас барьж авна. Гэхдээ үр дүн ашгийг богино хугацаанд хүртэнэ гэж найдах хэрэггүй.

Арслан: Өнөөдөр бусдад өөрийн авьяас чадвараа таниулах, авхаалж самбаатай зангаа харуулах боломж олдоно. Энэ өдөр таны сэдсэн шинэлэг санаачилга ойрын хугацаанд биелэх болно. Гэхдээ өөрийн бүрэн дүүрэн мэдэхгүй ажлаа бүү эхлээрэй. Сэтгэл санааны байдлаа дээшлүүлэхийн тулд ойр дотнын хүнийхээ сэтгэлийн үгийг сонс.     

Охин: Хувь тавилан таны хатуу чанга байдлыг шалгахаар ээлжит сорилтоо илгээнэ. Таны хир зэрэг биеэ барин, тунгаан бодож байгаагаас цаашдын болон эхлүүлж байгаа ажил хэрэг тань шалтгаалах болно. Худал хуурмаг зүйл, уруу татсан тархи угаалт нь сөрөг хандлагуудыг авчирна. Аливаа маргаантай асуудлыг дараагийн өдөрт үлдээгээрэй.     

Жинлүүр: Уламжлалт арга хэмжээ зохион байгуулахад таатай. Элдэв хорт муу зуршлуудаас татгалзах нь таны эрүүл мэндэд тустай. Шинэ ажил эхлэхээр төлөвлөж байгаа бол түр хойшлуулсан нь дээр. Ойрын хүнтэй холбоотой ямар нэгэн асуудал гарч таныг болон гэр бүлийнхнийг тайван бус байдалд оруулна. Үүнээс болж ажил амьдралд өөрчлөлт орж болзошгүй байна.

Хилэнц: Өндөр настай болон хууч өвчтэй хүмүүст сэтгэл санааны болон эд материалын тусламж дэмжлэг ирж магадгүй. Харин залуу хүмүүс сурч боловсрох, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх төлөвлөгөөндөө анхаар. Зайлшгүй шалтгааны улмаас өөрийн сайн мэдэхгүй салбарт ажиллах шаардлага гарна. Ямар ч ажлыг төвөггүй гартаа оруулж амжилт олох боломж гарч байна.

Нум: Хувийн болон бизнесийн нөхөрлөлд таатай өдөр. Бизнес эрхлэгчид амжилттай байна. Хариуцлагатай ажил эрхэлдэг хүмүүс албан тушаал дэвшиж магадгүй. Танд атаархаж байгаа хүмүүсээс хол бай. Зарим хүмүүс бусдын аз жаргалтай байхыг харж чаддаггүй бололтой. Идэвх санаачилгатай байх нь хайрын харилцааг өрнүүн болгож магадгүй.

Матар: Бусдад хийсэн сайн үйлсийнхээ төлөө магтаал сайшаал хүртэж, шагнал ч авч магадгүй. Та олон хүний амьдралд томоохон гэрэл асааж өгнө. Бүхий л ажил үйлс тань өөрийн хүч хөдөлмөрөөс гадна хамтрагч нарын тусламжтайгаар амжилттай бүтэх болно. Гэр бүл, хосуудын харилцаа халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байна.

Хумх: Найз нөхдийн зүгээс өгөх зөвлөгөө, дэмжлэг танд маш их ашиг тусыг өгөх болно. Ажлын нөхцөл байдлын улмаас зарим нэг хүний чадварыг ашиглах, нарийн мэргэжилтнээс туршлага судлах шаардлага гарч магадгүй. Хувь хүний буруу занг хааяа ч болов өгөөмөр сэтгэлээр уучилдаг гэдгээ харуулаарай. 

Загас: Найз нөхдийн зүгээс өгөх зөвлөгөө, дэмжлэг танд маш их ашиг тусыг өгөх болно. Ажлын нөхцөл байдлын улмаас зарим нэг хүний чадварыг ашиглах, нарийн мэргэжилтнээс туршлага судлах шаардлага гарч магадгүй. Хувь хүний буруу занг хааяа ч болов өгөөмөр сэтгэлээр уучилдаг гэдгээ харуулаарай.

Таны сурталчилгаа