Цаг үеийн мэдээ

"MISS UNIVERSE 2024" тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох оролцогчоор З.НОМИНЗУЛ сонгогдлоо. 

З.Номинзул нь “Miss Universe Mongolia 2023” тэмцээний ялагч бөгөөд “Miss Universe 2023” тэмцээн эхлэх цаг үед насанд хүрээгүй байсан тул оролцох боломжгүй болсон. 

"Miss Universe Mongolia" хүсэлт тавьснаар З.Номинзулыг 2024 оны тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох оролцогчоор баталгаажуулжээ.

“Miss Universe 2024” тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Мексик улсын Мехико хотноо зохион байгуулагдана. 

Таны сурталчилгаа