Эрдэнэт хотын төвийн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн төмөр хайс, хашлагыг буулгах ажил эхэллээ.
Энэ намар 15 байршилд 4248 метр төмөр хайс, хашлага буулгана.
Өнөөдөр Отгонбилэгийн гудамжны авто зам дагуух хашлагыг буулгаж, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжын газраас зүлэг тэгшлэлт хийж байна.
Хотын ногоон байгууламж, гудамж талбайд амьд хашлага буюу ургамалан хашлага хийх ажлыг 2017 онд эхлүүлж, нийт 6.1 км газарт шар хуайс тарьж, төмөр хашлагаар хамгаалж байв.
Ургалт нь гүйцсэн хэсгүүдийн төмөр хашлага буулгах ажлыг 2021 оноос үе шаттайгаар эхлүүлсэн бөгөөд ирэх онд бүрэн дуусна.