Цаг үеийн мэдээ

Монголын хамтлаг дуучдын тоглолтууд ээлж дараалан болж энэ зун, намар шоу тоглолтын хур буусаар байна. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн цахим сүлжээнд 2004-2007 оны хооронд поп, электро урсгалаар уран бүтээлээ туурвиж байсан охидын Гала хамтлагийг бие даасан тоглолтоо хийнэ гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар Гала хамтлагийн дуучин Ч.Уранхолбоо буюу Анугаас тодрууллаа.

- Гала хамтлагийг тун удахгүй тоглолтоо хийнэ гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна.

- Тийм ээ уг нь хэнд ч хэлээгүй нууцалж байсан юм. Гэтэл миний багын найз Фантастик продакшны Б.Барслхагва маань зөнгөөрөө л мэдчихсэн юм шиг байна лээ. Фейсбүүкт пост оруулчихсан байсан. Манай хамтлаг энэ 11-р сард өөрсдийн тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ Америк улсаас эхэлнэ гэсэн тов гаргасан. Дэлхийгээр аялан тоглолт хийхээр төлөвлөж байна.

- Тэгвэл Монголдоо өөрсдийн тоглолтоо хийхгүй гэсэн үг үү?

- Монголдоо тоглолтоо хийнэ ээ. Гэхдээ шинэ жилийн үеэр хийнэ. Бас том газар биш VIP  хэмжээний тоглолт хийх болно. Маш чанартай, үзүүштэй тоглолт хийхээр бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Мөн өөрсдийн амьдралаар баримтад кино хийхээр төлөвлөж байна. Бид хоёр нийтэд л ил гаргадаггүй болохоос яг кино шиг амьдралтай хүмүүс /инээв/. Бас өөрсдийн пянзыг гаргахаар төлөвлөсөн байгаа.

- Тоглолтын дараа уран бүтээлдээ эргэн орох уу?

- Миний хувьд одоо шинэ гаргасан брэндээ хөл дээр нь босгочихвол уран бүтээлдээ идэвхтэй шамдана. Ямар ч байсан ойрын таван жилдээ уран бүтээлийн карьераа үргэлжлүүлж идэвхтэй уран бүтээлүүдээ гаргана.

Таны сурталчилгаа