Цаг үеийн мэдээ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны дэд дарга Бао Шианхуа болон Боловсролын танхимын дэд дарга Ван Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын дүнд Монгол Улсын ШУТИС болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургууль хоорондын санамж бичгийн дагуу ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулахад талууд бүх талаар дэмжин, хамтран ажиллахаар болов.

Түүнчлэн хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд богино хугацааны туршлага судлах сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж, цэцэрлэг, сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын удирдлага, албан хаагчдыг хамруулах талаар санал солилцлоо. Мөн цаашид боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд харилцан хүчин чармайлт гарган ажиллахаар ярилцсан юм.

Таны сурталчилгаа