Үндэсний уран зохиолын хөгжилд зохиолч, яруу найрагчдын оролцоог хангах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, яруу найргийн алтан залгамжийг хадгалах замаар авьяас билгээрээ дуу хоолой болон нэгдэж Монголын утга зохиол, оюуны бүтээлийг түгээн дэлгэрүүлэхэд уг наадмын зорилго оршино.
НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
- Наадамд оролцох бүтээлүүдийг хүлээн авах, шилдэг бүтээлүүдийг шалгаруулах
- Энэ онд бичсэн 2 шинэ шүлгийг товч намтар, холбоо барих утасны дугаар, гэрэл зургийн хамт наадам зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэх
- Зохиолч, яруу найрагч, сонирхогчид тусгай хөтөлбөрийн дагуу бусад үйл ажиллагаанд оролцох
- Шалгарсан яруу найрагчид тодорхой шалтгааны улмаас наадамд оролцохгүй болсон тохиолдолд Зохион байгуулах ажлын хэсэгт урьдчилан албан ёсоор мэдэгдэх
- Шүүгчдийн бүрэлдэхүүнийг МЗЭ-ийн төв хэвлэл “Утга зохиол, урлаг” сонины редакц, Төв аймгийн Соёл урлагийн газар томилно.
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
Шалгаруулалт доорх үе шаттай явагдана. Үүнд:
1-р шат: Наадам зохион байгуулах ажлын хэсгээс ирүүлсэн удирдамжийн дагуу 21 аймаг, нийслэл хотоос шилдэг бүтээл туурвисан 25 яруу найрагчийг шалгаруулж, Мандат олгоно.
2-р шат: Наадамд оролцох эрхээ авсан 25 шүлэгч “Миний нутаг-2024” яруу найргийн наадмын тайзнаа шүлгээ дуудна.
3-р шат: 12 яруу найрагчийг сүүлийн шатанд шалгаруулна.
4-р шат: Шилдэг шүлэг туурвисан 5 хүнийг өргөмжлөн тодруулна.
ШАГНАЛЫН САН
Тэргүүн байр 1- Наадмын бэлгэдэл бүхий цом, Өргөмжлөл, 3.000.000 /гурван сая/ төгрөг, дурсгалын зүйл
Дэд байр 1- Өргөмжлөл, 2,000.000 /хоёр сая/ төгрөг, дурсгалын зүйл
Гутгаар байр 1- Өргөмжлөл, 1,000.000 /нэг сая/ төгрөг, дурсгалын зүйл
Тусгай байр 2- Өргөмжлөл, тус бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөг, дурсгалын зүйл
Шалгарсан найрагчид дурсгалын зүйл, мөнгөн урамшуулал олгоно.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Нийслэл Улаанбаатар хот, 21 аймгийн төлөөлөл нээлттэй оролцоно.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Шүлгийг А4 цаасан дээр Аrial фондоор бичгийн хэмжээ 12-оор, мөр хоорондын зай 1-1.5-аар бичсэн, найман бадгаас илүүгүй байх
- Уран бүтээлч нь өөрийн 2 шүлгээ товч намтрын хамт ирүүлнэ /танилцуулга бэлтгэнэ/. 2 шүлгийн нэг нь Төв сайхан нутгийн сэдэвт бүтээл байх ёстой.
- Холбоо барих утасны дугаарыг заавал бичсэн байх
- Мандат авсан байх
- Эх хэлний баялаг үгс, дүрслэл, сэтгэлгээ, утга уянга, агуулгын цогц бүтээл байх
НААДАМ БОЛОХ ХУГАЦАА:
2024 оны 8-р сарын 30-ны өдөр 15:00 цагт Төв аймгийн “Монгол туургатан” театрт эхэлнэ.
Д.Нацагдоржийн нэрэмжит "Миний нутаг- 2024" яруу найргийн наадмын эхний шатанд шалгарсан доорх хүмүүс 2024 оны 8-р сарын 30-ны 14.00 цагаас "Баянгол" зочид буудалд цуглана.
1 Х.Дуламсүрэн
2 Төөмөөгийн Батсуурь
3 Бүрэгдаа Болдбаатар
4 Я.Отгонбаяр
5 Дорждамбын Пүрэвдорж
6 Энхтүвшингийн Нямбаяр
7 Түв.Ганпүрэв
8 Баярбатын Данзанжамц
9 Ж.Эдмон
10 Баатар Сосорбарам
11 А.Анхбаатар
12 Зоригтын Наранцацралт
13 Б.Батцоож
14 Очбадрахын Билэгдэмбэрэл
15 Ж.Цэрэннадмид
16 Батбуянгийн Ням-Очир
17 Норовсангийн Сэргэлэн
18 Ганхуягийн Сүхбаатар
19 Дамдины Жамьян
20 Лхагвасүрэнгийн Байгальмаа
21 Төмөртогоогийн Бямбасүрэн
22 Лхагвасүрэнгийн Хишигбуян
23 Э.Гантулга
24 Цэрэннадмидын Гончиг
25 Бат-Очирын Равданбямба
26 В.Нэргүй
27 Найдансодын Энхбаатар
28 Норовын Гантулга