Энэ оны 8-р сарын 8-ны өдөр Дархан аварга Н.Батсуурь Гавьяат тамирчин Д.Отгонжаргалд "Олон улсад Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа учир өөрийн зүгээс хоёр өрөө байр бэлэглэхээ мэдэгдэж өөрийн албан ёсны цахим хуудастаа хуваалцаж байв. Тэгвэл өнөөдөр буюу 2024 оны 8-р сарын 29-ний өдөр Дархан аварга Н.Батсуурь өөрийн амлалтаа биелүүлж МУГТ Д.Отгонжаргалд "Вертекс товер"-т хоёр өрөө байр бэлэглэж, спортын амжилт хүслээ.