Цаг үеийн мэдээ

2024-2025 оны хичээлийн жилд Эдүтэн платформыг шинээр хэрэгжүүлэх багш нарт зориулсан “МАТЕМАТИКИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ ЭДҮТЭН ЦАХИМ СИСТЕМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАГШИЙН СУРГАЛТ”-ыг 8 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсролын газрууд хамтран зохион байгуулж байна.

Эдүтэн платформын багшийг дараах 3 үе шаттай бэлтгэдэг.

I шат: Багшлах эрх олгох видео курс

II шат: Үндсэн сургалт

III шат: Аналитик дээр дүн шинжилгээ хийх ахисан түвшний сургалт

Энэ удаагийн “Үндсэн сургалт”-ыг 2, 3 дугаар ангийн 4223 багшийг хамруулан, танхим болон онлайн хэлбэрээр  444 сургагч багш нийслэл, аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Үндсэн сургалтаар багш нар:

- Платформ дээр курс удирдах, хичээл, даалгавраа сонгох

- Бага боловсролын математикийн сургалтын хөтөлбөр, платформын даалгаврын нийцэл, хичээл төлөвлөлт

- Эдүтэний даалгаврын төрөл, ажиллах аргачлалд суралцаж, цахим системийг хэрэгжүүлж буй арга туршлага хуваалцах чиглэлээр суралцаж байна.

Өмнөх хичээлийн жилд “Эдүтэн” платформыг хэрэгжүүлсэн багш нарт  дараах зөвлөмжийг хүргэж байна.    https://drive.google.com/.../1hY16HhplKFschHR16gUYWPs8yRU...

Таны сурталчилгаа