2024-2025 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-ний өдрөөс E-Mongolia цахим портал болон Esis боловсролын салбарын мэдээллийн системээр явагдаж эхэлсэн.
Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд шээсний шинжилгээ, цагаан хорхойн шинжилгээ өгөх шаардлагатай байдаг бөгөөд шинжилгээний хариуг 9-р сарын 1-ний өдөр цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстой.
Тэгвэл ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд өгсөн хүүхдийнхээ шинжилгээний хариуг E-Mongolia системээс авах боломжтой боллоо.