2024 оны 8-р сарын 30-ны өдрийн 12 зурхайг танилцуулж байна.
Хонь: Хүсэн хүлээж байсан аз жаргал тань таны амьдралыг гэрэлтүүлэх болно. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа таатай байх өдрүүдийн нэг. Гэхдээ зарим алдаатай бодлогын улмаас таны бодсон зүйл эсрэгээ эргэж болзошгүй. Ажлын хамт олонтойгоо зөрчилдөх байдалд хүрч магадгүй. Аль болох тайван хүлээцтэй байгаарай.
Үхэр: Энэ өдөр хүмүүстэй шинээр танилцаж магадгүй. Буруу зөрүү алхам хийхгүй гэдгээ мэдэж байсан ч гэлээ аливаа харилцаанд болгоомжтой байхыг зөвлөж байна. Өмнөх ажилдаа хэт их чармайлт гаргаснаар сэтгэлээр унах аюултай тул аливаа зүйлд аль болох энгийн хандаарай. Олны жишгээс гажсан алхам энэ өдөр тохиромжгүй байна.
Ихэр: Өнөөдөр ихэнх үйл ажиллагаа таатай байх болно. Худалдаа наймаа хийх, шинэ бүтээл туурвих зэрэгт тохиромжтой. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаа хүртэл эерэг байх боломжтой. Амьдралд ирэх өөрчлөлтөд бэлэн бай. Боломжийг бүү алдаарай. Өөрийн хүсэж байсан бүхнээ биелүүлэхийг хичээ.
Мэлхий: Бага зэргийн маргаан нь харилцаанд сэв суулгаж, гомдол тунирхлын байдал нэлээд хугацааг авах болно. Хайртай хүндээ дүүрэн итгэлтэй байх хэрэгтэй. Олон нийтийн газар биеэ зөв авч явахгүй бол асуудалд өртөх амархан байх болно. Гэнэт бий болох аливаа хэрэг төвөг, аюул ослоос үргэлж сэргийлээрэй. Та эрч хүчний хувьд нэлээд сул дорой байгаа гэдгээ санаарай.
Арслан: Бусдыг ойлгож хайрлах байдал тань харилцааг улам тааламжтай болгоход хүргэнэ. Хувь хүмүүсийн хоорондын маргаан, атаа жөтөөнд хутгалдахаас зайлсхий. Хамтран ажилладаг хүний тань бодлогогүй, хөнгөмсөг үйлдэл нь хэрэлдэж муудалцах шалтгаан болж мэднэ. Ажил хэргийн харилцаанд таны үг үйлдэл, хүчин чармайлт зохих ёсоор үнэлэгдэхгүй байсан ч тэвчээртэй хандаарай.
Охин: Түр зуурын аргаар өөрийгөө тайвшруулж, гаргасан алдаагаа цайруулах, мартагнуулах гэж хичээх болно. Таны хувьд өөртөө шинэчлэл, өөрчлөлт хийх цаг болсныг мэдрэх болно. Хэт идэвхтэй амьдралын хэв маягийг барьж, дагах гэсний хэрэггүй. Үүнээсээ болж ихээхэн стрессдэж, сэтгэл санаагаа хямруулж магадгүй. Танд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй.
Жинлүүр: Ухаалаг зан, дайчин тэмцэгч чанар нь өөрийн чадвар чансаагаа харуулах сайхан боломжийг гаргаж ирнэ. Энэ нь таны нэр хүндийг нэлээд өндөрт өргөх ч ихээхэн хичээл зүтгэл шаардана. Ихэнх хүмүүсийн хувьд шантарч, сэтгэлээр унах байдал мэдрэгдэнэ. Ганц бие хүмүүс ирээдүйгээ сайтар төлөвлөж, хань ижлээ сонгохдоо болгоомжтой байхыг зөвлөж байна.
Хилэнц: Алба ажил төдийгүй хувийн амьдралдаа ч амжилт олж чадахаар эрч хүч ихтэй, оюун ухаан саруул байна. Ихэнх хүмүүсийн гадаад төрх олны анхаарлыг ихэд татах бололтой. Гэвч үүнийгээ гол зэвсэг болгон ашиглах хэрэггүй. Зарим хүмүүсийн хувьд амьдралдаа томоохон шийдвэр гаргахад таатай цаг мөч байна.
Нум: Энэ өдөр шинэ хүнтэй танилцах олон нийтийн арга хэмжээнд очиж магадгүй. Буруу алхам хийхгүй гэдгээ мэдэж байсан ч гэлээ болгоомжтой байхыг зөвлөж байна. Хийж буй зүйлдээ хэт их чармайлт гаргаснаар бусдад буруу ойлголт өгөх магадлалтай тул анхааралтай хянамгай хандаарай.
Матар: Төр засгийн байгууллагад хандах ажил хэрэгтэй холбоотой асуудлууд амжилттай шийдвэрлэгдэнэ. Хэн нэгний өмнө амлалт өгсөн бол түүнийг хий хоосон орхиж болохгүй. Энэ нь цаашлаад таны нэр хүндтэй шууд хамаатай бөгөөд ажил хэрэгт чинь нөлөөлж болзошгүй. Хамтран зүтгэгчтэйгээ эе эвийг эрхэмлэн, урт хугацааны хамтын гэрээ байгуулах тал дээр ажиллах хэрэгтэй.
Хумх: Дотоод мэдрэмж гаднын нөхцөл байдлаас болж өөрчлөгдөж магадгүй тул аливаа сөрөг хандлага, хэрүүл шуугианаас холуур байхыг зөвлөж байна. Ямар ч асуудлыг шийдэхдээ яарч адгах нь алдаанд хүргэж бодлогогүй үйлдэл хийхэд хүргэнэ гэдгийг санаарай. Идэвхтэй ажиллагаанаас зайлсхийх нь таныг болзошгүй алдаанаас хамгаална.
Загас: Тэвчээргүй зангаасаа болж ямар нэгэн асуудал тарьж болзошгүй. Илүү нээлттэй байж, өөрт оногдсон боломж бололцоог алдалгүй ашиглаарай. Хайртай хүнтэйгээ эсвэл таныг ойлгож чаддаг хэн нэгэнтэй ярилцахаас илүү гарц гэж үгүй. Гэхдээ таныг ер бусын далд хүч ивээж төлөвлөснөөс илүүг хийж амжуулах ч боломж гарч мэднэ.
2024-08-29
Баярлалааа Гялайлаа 👏👏👏🎊🎊🎊