“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам эхэлж, таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байгаа билээ. Монголын тамирчдын салхийг хагалж, таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд У.Сүрэнжав алтан медаль хүртлээ. Тэрбээр паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин, тав дахь медалийг эх орондоо авчирлаа.
Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн У.Сүрэнжавд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэн амжилт хүслээ.
Тэрбээр: "Түүхийн шинэ хуудсыг нээж "ПАРИС 2024" Зуны Паралимпын эмэгтэй Таеквондогийн -52 кг жин К44 ангилалд Монголын анхны АЛТАН медалийг авч Монгол төрийн алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлсэн дайчин охин, олон улсын хэмжээний мастер Уламбаярын Сүрэнжав, багш дасгалжуулагч баг хамт олонд нийт Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж халуун баяр хүргэе.
"ПАРИС-2024" Паралимпад оролцож байгаа Монгол улсын нийт тамирчид, баг хамт олондоо амжилт хүсье" гэлээ.
3 нөхөр 5 эхнэр
2024-08-30
Гүн эмэгнэл гэж байдаш Гүн талархал гэж байх у !!!