Цаг үеийн мэдээ

Цаг уурын байгууллагын мэдээллээр Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Барх, Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Балж, Хэрлэн /Мөнгөнморьт, Баянмөнх/, Улз / Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон /Дадал/, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 5-55 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Таны сурталчилгаа